Үндэсний шилдэг багшийг шалгаруулах ШОУ болно

2019-04-02

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол” телевиз хамтран бага ангийн багш нарын ур чадварыг сорих уралдаанд нэвтрүүлэг зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Монгол Улсын бүх сум, дүүргийн сургуулиудын 1-5 дугаар ангид хичээл заадаг 10 мянга гаруй багшийн төлөөллийг хамруулан уралдаант контентийг бэлтгэх юм байна.

Сурагчдадаа ямар арга хэлбэрээр мэдлэг өгч, шинэ техник, технологи, хэрэглэгдэхүүн ашиглаж буйг нь шоу нэвтрүүлгийн элементтэй хослуулан сонирхолтой байдлаар үзүүлнэ

Сүүлийн шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн шилдэг багш нараас Үндэсний ялагчийг тодруулж, 100 сая төгрөгөөр шагнах юм. Энэ нь багшийн ур чадварыг анх удаа өндрөөр үнэлж буй тохиолдол болж байна талаар БСШУСЯ-аас мэдээллээ.

21 аймаг, есөн дүүргийн шилдэг багш нараас Үндэсний ялагчийг тодруулж, 100 сая төгрөгөөр шагнах юм.

Монголын багш нарын VII их хурлын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол” телевиз хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, урамшуулах, сурагч, эцэг, эхчүүдэд ерөнхий боловсролын мэдлэг өгөх, залуу багш нарт туршлага хуримтлуулах зорилгоор дээрх байгууллагууд хамтран багш нарын дунд ур чадвар, заах аргын уралдаант контент бэлтгэх болсноо зарласан юм.

Нэвтрүүлгийн явцад мэргэжлийн багш нарын ур чадварыг шүүгчид төрөл бүрээр сорих бөгөөд сурагчдадаа ямар арга хэлбэрээр мэдлэг өгч, шинэ техник, технологи, хэрэглэгдэхүүн ашиглаж буйг нь шоу нэвтрүүлгийн элементтэй хослуулан сонирхолтой байдлаар үзүүлэхийн тулд энэ төрлийн контентод туршлагажсан мэргэжлийн баг буюу “Боловсрол” телевизийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах юм байна.