Японы сургуулиудын талаархи 7 БАРИМТ

2019-04-02

Япон улс бусад улс орнуудтай харьцуулахад соёлын хувьд ялгаатай байдаг. Гэхдээ тэдний өдөр тутмын амьдралын соёл, хэв маяг, боловсролын тогтолцооны ялгаанаас суралцах, үлгэр дууриалал авах зүйл олон бий.

Японы сургуулиудын талаарх 7 баримтыг энд жагсаав.

1. Тэд бол жижүүр сурагчид

Японы сургуульд та элдэв хог хаягдал болон ширээ сандал дээрээ эрээчсэн, зажилсан бохь ил задгай хаясан зүйл олж харахгүй. Яагаад гэж үү. Учир нь, багш нар өдөр бүр жижүүрлэдэг. Мөн 4-5 ангийн сурагчид анги танхимдаа өдөр бүр цэвэрлэгээ хийдэг.

2. Үсний стиль дэх дүрэм

Ихэнх орнуудад оюутнууд өөрсдийнхөө сонголтоор үсээ янзалж, хэв маягаа сонгодог. Харин японы сургуульд тийм биш. Хөвгүүдийг үсээ урт ургуулахыг хориглож, охидыг нүүрээ будаж, үсээ урт ургуулж, задгай тавихыг зөвшөөрдөггүй. Эдгээр дүрмүүд нь оюутнууд гадаад үзэмждээ бус хичээлдээ илүү анхаарахад чиглэгдсэн байдаг. 

3. Үдийн хоолны цаг!

Оюутнууд үдийн цайгаа гэрээсээ авчрах эсвэл гадуур хооллох зэрэг нь бусад орнуудад хэвийн л үзэгдэл.  Харин Японд ямар ч сонголт байхгүй. Бүх сургууль яг адилхан хоолтой байдаг. Тэд үдийн хоолоо өөрсдийн хичээлийн ширээ дээрээ иддэг. Ердийн сургуулийн үдийн хоол нь будаа, загас, эсвэл бусад уламжлалт япон хоол байдаг. Тиймээс сурагчид үдийн хоолоо ямар ч үнэтэй байсан хамаагүй бүрэн гүйцэд идэх ёстой.

4. Усанд сэлэлтийн хичээлүүд

Японы бараг бүх сургуулиуд усан сантай. Усан сэлэлт нь тэдний сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд сурагч бүр тодорхой зайнд сэлж сурсан байх ёстой. Багш нар сурагчдыг тогтмол шалгаж, хамгийн бага зайнд сэлж чадахгүй бол тусгай сургалтыг зохион байгуулдаг ба сурагчид ахиц дэвшсэн эсэхийг дараа нь мөн л шалгадаг.

5. Тэмдэглэл хөтлөх

Японы сургуулийн сурагчид тогтмол өдрийн тэмдэглэл хөтлөх шаардлагатай байдаг.

Сурагч бүр өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Багш нар өдөр бүр сурагчдын тэмдэглэл хөтөлсөн эсэхийг шалгадаг. Сурагчид тэмдэглэлдээ унтаж амрах хүртэлх бүх зүйлсийг сайтар тэмдэглэсэн байх ёстой. Харин цэцэрлэгийн сурагчдын хувьд сайн бичиж чаддаггүй учраас өдөр тутмынхаа хуваарийг зургаар гаргадаг байна.

6. Тэдний зуны амралт OMG!

Японы сургуулийн сурагчид зун нэг сарын турш зусланд амардаггүй. Харин үүний оронд зугаатай аялалд гардаг.

Мөн зуны амралт бусад улс орны оюутнуудын хувьд баяр баясгалантай байдаг бол Япон оюутнууд зуны амралтаа авдаггүй. Семестерүүдийн хооронд 5 долоо хоног амардаг. Багш, сурагчид ихэнхдээ сургуулийн үйл ажиллагаа, клубын үйл ажиллагаануудаа явуулж, амралтаа өнгөрүүлдэг. Тэр ч бүү хэл бага сургуулийн сурагчдад амралтын үеэр завгүй байлгахын тулд маш их гэрийн даалгавар өгдөг.

7. Дүрэмт хувцас

Япон сурагчид өвөл, зуны хоёр янзын дүрэмт хувцас өмсдөг. Тухайлбал, цагаан өнгийн шаахай өмсдөг боловч улирлаасаа хамаараад ул нь өөр өнгөтэй байдаг. 

Орчуулсан: П.Жаргал