Япон: Муу сурна гэсэн ойлголт байхгүй

2019-04-01

Дэлхийн хамгийн хичээнгүй хийгээд тууштай, хөдөлмөрч гэдгээрээ гайхагдсан хүмүүс бол Япончууд. Үүнийгээ дагаад Тус улсын боловсролыг систем тун ч сонирхолтой. Хамгийн хачирхалтай боловсролын системтэй гэдгээрээ дэлхийд зургадугаар байрт ордог юм. Орчин цагийн техник, технологийн ноён оргил гэгддэг Японы иргэдийн дунд боловсролгүй, бичиг үсэг тайлагдаагүй хүн гэж нэг ч үгүй. Тус улсын амжилтын гол нууц нь мэдээж боловсрол гэдэгтэй хэн ч маргахгүй.

Япон сурагчдад чөлөөт цаг байдаггүй. Тэд үргэлж ангидаа хичээлээ хийсээр л байдаг.

Энэ талаар Япон хэлний багш Александр Уляановск  (Alexander Ulyanovsк) хэлэхдээ “Япон сурагчдад чөлөөт цаг байдаггүй. Тэд үргэлж ангидаа хичээлээ хийсээр л байдаг. Шалгалт өгөх нь амьдралынх нь нэгэн чухал үйл явц бөгөөд шалгалтын дүн тааруу гарах нь сурагчдын амиа хорлох шалтгаан болдог нь аймшигтай” гэжээ.

Японд хүүхдүүд цэцэрлэгт орж эхэлсэн цагаас боловсрол олгож эхэлдэг.  Сургуулийн өмнөх боловсрол хүүхдүүдэд математикийн хичээлийн үндсэн ойлголтууд болон Хирагана, Катагана (Hiragana and Katakana) гэх Япон цагаан толгойг зааж эхэлдэг байна.

Харин бага сургуульд 6-7 настай хүүхдүүдийг элсүүлэх ба хичээлийн жил дөрөвдүгээр сараас эхэлнэ. Япончуудын хувьд дөрөвдүгээр сар нь амьдралын нэгэн шинэ хуудсыг эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе байдаг гэнэ. Энэ л цагт дэлхий ертөнц нойрноосоо сэрж, интоорын цэцэг ургаж эхэлдэг байна.

Японы бүрэн дунд боловсрол ерөнхийдөө:

  • Нэгдүгээр анхан шат
  • Хоёрдугаар дунд шат
  • Гуравдугаар гүнзгий шат гэсэн гурван үе шаттай аж.

Нийтдээ 12 жил сурах хэрэгтэй байдаг ч зөвхөн 9-т нь заавах суралцах ёстой гэдэг аж. Сурагчдын 94 хувь нь аравдугаар ангиа буюу ахлах сургуульд дэвшин суралцдаг бөгөөд энэ нь маш их зүтгэлийн дүнд бий болдог, онцгой үзүүлэлт юм.

Гэхдээ бага сургуульд гэрийн даалгавар хийхгүй, хичээлийг дуусгах, хийж гүйцэтгэх шаардлагагүй мөн шалгалтанд ач холбогдол өгөх шаардлагагүй гэсэн үндсэн зарчим үйлчилнэ. Гол зорилго нь сурагчдад ерөнхий суурь мэдлэг олгох болон цаашид судлах хичээлийн талаар ойлголт өгөхөд чиглэдэг байна. Тухайлбал, математик, байгалийн ухаан, хүн ба нийгэм, англи хэл, дуу хөгжим, уран ураг, физик зэрэг манай улсын дунд сургуулиудад үздэг хичээлүүд орно. Мөн суурь хичээл болох эх хэлийг зөвхөн орчин үеийн төдийгүй эртний болоод дундад зууны япон хэлийг ч заадаг байна.

Дөрөвдүгээр сар нь амьдралын нэгэн шинэ хуудсыг эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе

Хичээлийн цаг өдөр болон орой гэсэн хоёр ээлжтэй. Бага сургуулийн дүрэмд заасанчлан нэг хичээл 45 минут ба өдөрт дөрвөөс дээшгүй хичээл орно.

Харин дунд сургууль нь өдөрт зурган цаг ба 50 минут. Ахлах анги нь өглөө 8-аас орой 18 цаг хүртэл хичээллэнэ. Хичээлийн завсарлага нь 5-10 минут байдаг ба өдөрт нэг цаг нь сурагчдын цайны цаг юм.

Япон сурагчид улсынхаа хүнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоонд багтана.  Учир нь тэдэнд амралт тун бага байдаг бөгөөд тэд амралтаа зөвхөн бие даалтаа хийх, шалгалтандаа бэлдэх зэргээр өнгөрүүлдэг байна.

Хичээлийн жил:

  • 4-7 сар
  •  9-12 сар
  •  1-3 сар хүртэл гэж гурав ангилна.

Шалгалтууд долдугаар ангиас эхэлдэг бөгөөд жилд 2-3 удаа авна. Шалгалтын дүн нь бусад улсуудтай адил “A-F” гэсэн үнэлгээтэй. Дээд оноо нь 100 хувь. Хамгийн муу нь 60D. Өөрөөр хэлбэл, Японд муу сурна гэсэн ойлголт байхгүй.

Япон улсад “Жукү” гэдэг хувийн сургууль бий. Энэ нь хичээл тарсны дараа, амралтын өдрүүдээр болон сургуулийн амралтаар хүүхдүүдэд нэмэлт  хичээл зааж мэдлэг олгодог байна. Ихэвчлэн түвшингээ дээшлүүлэх хүсэлтэй сурагчид л суралцдаг аж. Тус сургуулийн эрхийн бичгийг 12-18 настай хүүхдүүдэд шинэ жилээр бэлэг болгон өгөх нь хамгийн том бэлэг болдог байна.

Суругууль бүр хөгжмийн ангитай

Сургууль бүрт “Кэй” (kai) гэх клуб ажилладаг ба энэ нь хичээлийн цаг дууссаны дараа сурагчдад сонирхсон секц дугуйландаа явах боломжийг олгоно. Энэ нь мэтчилэн сурагчид тун завгүй. Тэд өглөө сургуульдаа явна, дараа нь дугуйландаа сууна, тараад жукудаа очиж хичээллэнэ. Тэр ч бүү хэл гэртээ хариад гэрийн даалгавраа хийнэ.

Тэрчлэн сургууль бүр хөгжмийн ангитай. Яагаад гэж үү. Япончууд хөгжмөөр дамжуулж сурагчдаа хөгжүүлдэг. Тэнд сүүлийн үеийн шинэ техник, төхөөрөмжүүд болох электрон гитар, басс гитар зэрэг байдаг бол зарим сургуулиуд бүр дуу бичлэгийн өрөөтэй агаад өөрийн гэсэн РОК хамтаглагтай.

Бусад орнуудын адил Японы сурагчид дүрэмт хувцастай. Түүнчлэн Боловсролын яамнаас баталсан хориглосон олон дүрэмтэй. Мэдээж, дүрэмт хувцсаа байнга өмсөх, охидын хувьд үсээ задгай тавих, нүүрний будаг хэрэглэхийг хориглодог.

Сурагчид 10 минутын дотор л сургуульдаа очдог

Хотын сургуулиуд нь айл бүрт ойрхон байхаар баригдсан байдаг. Сурагчид гэрээсээ сургууль ортлоо ердөө 5-10 минут л зарцуулна. Харин хөдөө орон нутгийн хувьд бага зэрэг хол учраас сурагчдыг автобусаар үнэгүй тээвэрлэдэг. Хүүхдүүд тээвэрлэдэг замаар өөр машин явахыг хориглосон бичиг зарим хотуудад бий.

Японд боловсрол маш өндөр үнэтэй. Хамгийн сайн гэгддэг сургуулиуд мэргэжлийн хамгийн чадварлаг багшү нарыг урьж багшлуулдаг.  Тэр л сургуульд эцэг эхчүүд хүүхдээ сургахыг илүүд үздэг.

Япончуудын хувьд хамгийн чухал өдрийн нэг нь шалгалтын хариугаа харах өдөр. Мэдээж бүгд сайн дүн авна гэж үгүй. Тэнцээгүй сурагчдын хувьд маш том цочрол болж, дээр дурдсанчлан тэд амиа хорлох нь элбэг.

Харин их сургууль болон Токиогийн их сургууль, Кэо-ийн их сургуулиудад орж чадвсан сурагч амьдралынхаа хамгийн том баталгааг хийсэн гэсэн үг. Учир нь тус сургуулиулыг төгссөн сурагч ажлын байр болоод амьдралын түвшин үргэлж баталгаатай байдаг аж.