МУИС-ийн Бизнесийн сургууль: Тендерт оролцогчдыг сургана

2019-03-29

МУИС-ийн Бизнесийн сургуулийн ''Бизнес Консалтинг Төв''-өөс  тендерт оролцогч нарт зориулан тендерийн сургалт зохион байгуулах гэж байна. Сургалт ирэх сарын 12-ны өдөр МУИС-ийн Тавдугаар байрны 105 дугаар сургалтын танхимд болох ажээ.

Тус сургалт улсын тендерт оролцдог, оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүс, Засгийн газрын худалдан авах ажиллагааг сонирхогч хүн бүрт нээлттэй явагдана. Энэхүү сургалтанд хамрагдсанаар тендерийн материалыг холбогдох хууль, журмын дагуу хэрхэн бэлдэх талаар цогц ойлголттой болох юм.

СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД:

• МУ-ын засгийн газрын худалдан авах ажиллагааны түүх, хөгжлийн хандлага, хуулийн хамрах хүрээ
• Худалдан авах ажиллагааны журам
• Тендерт оролцох үе шат
А. Цахим сайтанд бүртгүүлэх тухай, Тендерийн урилга, ТББ, түүний агуулга
Б. Тендер бэлтгэх, Тендер хүргүүлэх (өрсөлдөгчөө таамаглах нь, өрсөлдөөний тактик боловсруулах нь)
• Тендер үнэлэх
• Тендер шалгаруулалтын үр дүн, гомдол гаргах зэрэг агуулгын хүрээнд явагдана.

Нэмэлт мэдээлэл: 

Хэзээ: 2019.04.12, 10:00-17:10 цаг
Хаана: Хичээлийн 5-р байрны 106 тоот
Холбоо барих: 99227130, 88842401
[email protected]

Сургалтын төлбөр: 72'000 төгрөг
Төлбөр төлөх данс: Голомт банк, 1102927810
Хүлээн авагч: Монгол Улсын Их Сургууль

БҮРТГҮҮЛЭХ:
https://docs.google.com/…/1Q7Cw1XuUqsYbJtauE4z4_zfuJa6sEH-U… дарж орж бүртгүүлнэ үү.