Нийслэлийн сурагчдын амралт дөрөвдүгээр сарын 6-наас эхэлнэ

2019-03-26

2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хуваарьт Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг сар гаруй үргэлжилсэн билээ.  

Хуваарь ёсоор нийслэлийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр  сарын 6-аас эхлэх бөгөөд дөрөвдүгэр сары 14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин орон нутгийн сурагчид 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амрах юм. 

Зуны амралтын тухайд:

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.