Найман аймгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгалаа

2019-01-18

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр /2019.01.18/ найман аймгийн ерөнхий боловсролын /ЕБС/  сургуулийн сурагчдыг амралтыг сунгах тушаал гаргажээ. Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт  ирүүлснийг хүлээн авсан байна.

Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм.  

Тушаалд: 

Аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн  хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын  21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохыг даалгажээ. 

Нийслэлийн сургуулиудын хувьд хоёрдугаар улирлын амралт хоёрдугаар сарын 10-ныг дуустал үргэлжлэх билээ. 

САЙДЫН ТУШААЛ: