МСҮТ-ийн оюутнуудад сард 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

2019-01-04

Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ-наас өндөр ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд анхаарч мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь МСҮТ, политехник коллежид суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгохоор  болсон явдал юм.

Тэгвэл Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцаж байгаа оюутнууд энэ оноос эхлээд  сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаар болжээ. Тодруулбал, МСҮТ-д суралцдаг 35 хүртэлх настай, 75-аас дээш хувийн ирцтэй, "D"-ээс дээш үнэлгээтэй суралцагчид тэтгэлэг олгох юм байна. 

Монгол Улсад 90 гаруй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад жил бүр 40 мянга гаруй оюутан 180 гаруй мэргэжлээр суралцдаг гэсэн тоо судалгаа бий. Харин  төгсөгчдийн 60-ааc дээш хувь нь байнгын ажлын байртай болдог талаар мэргэжилтнүүд хэлж байв.