ЕБС-ийн багш нарыг эрүүл мэндийн үзлэгт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамруулна

2018-11-16

Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн Network.mn сайт,  Европ, уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энэрэлт Манал” эмнэлэгтэй хамтран хоёр дахь жилдээ  “ЭРҮҮЛ БАГШ” аяныг зохион байгуулах гэж байна. 

Аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн БАГШ нарыг эрүүл мэндийн үзлэгт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамруулах юм. 

Эрүүл мэндийн үзлэг 2018.11.23-2018.11.24-ны өдрүүдэд "ЭНЭРЭЛТ МАНАЛ" эмнэлэг дээр явагдана. Эдгээр өдрүүдэд "ЭНЭРЭЛТ МАНАЛ" эмнэлгийн зүгээс зөвхөн багш нарт зориулан шээсний шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, цусан дахь сахарын хэмжээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тодорхойлохоос гадна  ДОТОР, МЭДРЭЛ, УЛАМЖЛАЛТЫН эмч нар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг хийх юм. 

Мөн зөвхөн эдгээр өдрүүдэд РЕНТГЕН АППАРАТ, ЭХО ОНОШЛОГОО, ЛАБОРАТОРИЙН бүх төрлийн шинжилгээнийхээ үнийг 30-70 хүртэлх хувиар хямдруулж байгаа билээ. 

Дашрамд дурдахад, Хүний тоо хязгаартай тул үзлэгт хамрагдахыг хүсч буй багш нар доорх бүртгэлийн хуудсыг бөглөх шаардлагатайг анхаарна уу. Бүртгүүлсэн багш нарт үзлэгийн дугаар олгоно. Жич: Бүртгүүлээгүй тохиолдолд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжгүй. 

Өнгөрсөн жилийн "ЭРҮҮЛ БАГШ" аяны талаар мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.  

ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ БАГШ НАР УРЬДЧИЛЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

 

ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

 

  • Дотор
  • Мэдрэл
  • Уламжлалт /судас оношлогоо/

ДАРААХ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛОН ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ХИЙЖ ҮЙЛЧИЛНЭ

Үнэ төлбөргүй

  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох

Хямдралтай

  • Хэвлийн ЭХО оношлогоо10,000 төгрөг /үндсэн үнэ 25,000 төгрөг/
  • Лабораторийн бүх төрлийн шинжилгээ 50 хүртэлх хувийн хямдралтай. 
  • Эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо

ҮЗЛЭГТ ХАМРАГДАХААР ИРЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС 

  • Цагаасаа хоцрохгүй байх
  • Эрүүл мэндийн карт /байхгүй бол шинээр нээж өгнө/
  • Иргэний үнэмлэх

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС

  • Өлөн ирэх
  • 24 цагийн дотор хурц, тостой хоол идээгүй, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байх

ХАЯГ: СХД 13-р хороо Энхтайваны өргөн чөлөө 8/1 байр (Саппоро төвийн баруун талд)

Утас: 99007527, 99100697,

Эрүүл мэндийн үзлэг:  2018.11.23-2018.11.24-ны  өдрийн 10:00-16:00 цагийн хооронд явагдана.