Д.Бадраа агсны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2018-11-07

 

“Шударга Ёсыг Бадраах Сан” ТББ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга асан Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэн залуучуудын дунд зөв үйлсийг түгээн дэлгэрүүлэх, нийгэмд шударга сайн үйлсийг дэмжих зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй оюутан залуучуудыг сонгон шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгож ирсэн билээ. Энэхүү тэтгэлэг нь та бүхэнд зөвхөн санхүүгийн хэрэгцээг шийдэх бус найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийхнээсээ сурч хөгжих боломжийг олгох болно.

  •  ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. МУИС-ийн Бизнесийн сургууль, Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн 2, 3-р курсын оюутан байх.
2. Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
3. Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх

  • ХЭН ХАМРАГДАХ ВЭ? 

Та уг тэтгэлэгт хөтөлбөрт онлайнаар хандаж, хүсэлтээ илэрхийлэх бөгөөд дараах зааварчилгааг сайтар дагана уу. 
1. http://www.badraafoundation.org вэб сайтаар хандаж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хэсгээр дамжин, эсвэл  ЭНД  дарж онлайн анкетруу холбогдож бөглөнө үү.
2. Загварын дагуух анкетын асуулт бүрт үнэн зөв хариулна. Асуултанд дутуу хариулах эсвэл орхигдуулсан тохиолдолд таны мэдээлэл системд орохгүй болохыг анхаарна уу.

  • АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Энэхүү анкетыг зөвхөн тэтгэлэгт оюутнуудынхаа нэгдсэн мэдээллийг бүрдүүлэхэд зориулсан ба бусад зорилгоор ашиглахгүй тул үнэн зөв, үг товчлохгүй бөглөнө үү.
2. Бүрэн гүйцэд бөглөх ёстой бөгөөд дутуу бөглөсөн материалыг сонгон шалгаруулалтанд оролцуулалгүй шууд хасах болно. 
3. 2018-11-19 өдрөөс өмнө бөглөж дуусгах ёстой бөгөөд хугацаа хэтэрсэн материал хүлээн авахгүй болно.

ЭНЭХҮҮ АНКЕТЫГ БӨГЛӨЖ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР БЭЛТГЭСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.

1. Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар (Сургалтын албанаас авч, баталгаажуулсан байх ёстой)
2. Сургуулийн тодорхойлолт (тамга тэмдэг, он сар өдөртэй байх)
3. Таны нийгмийн идэвхи, оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (Сертификат, Батламж г.м.)
4. Хичээл орж байсан 2 багшийн тухайн оюутны талаарх тодорхойлох захидал
5. Фото зураг (Сүүлийн 3 сард авхуулсан байх)
6. CV 
7. Бусад (Хэрэв боломжтой тохиолдолд доорх материалуудын электрон хувилбарыг хавсаргаж болох бөгөөд энэ нь давуу тал болох болно.)
А. Хамгийн сүүлд гүйцэтгэсэн судалгааны ажил, товч үр дүн
Б. Анги хамт олны тодорхойлолт (Видео, Зураг, Захидал аль ч хэлбэрээр байж болно.)
В. Хэрэв ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолт
Онлайн анкеттай холбоотой асууж тодруулах зүйл гарвал (+976) 90133232 (8am-8pm) утсаар холбогдох буюу [email protected] хаягаар холбогдоно уу.

  • ЭССЭ СЭДВҮҮД:

1. Та хэн бэ буюу таныг ямар дуу хамгийн сайн тодорхойлох вэ? Яагаад/
2. Танд хүчтэй нөлөөлсөн үйл явдал эсвэл туршлагаасаа хуваалцана уу. Энэ нь таныг хөгжихөд ямар нөлөө үзүүлсэн бэ?/эссэ/
3. Таны гаргасан хамгийн том гавъяа тань юу вэ? Энэ нь танд зорилгодоо хүрэхэд хэрхэн тусалсан эсвэл тусалж байна вэ?
4. If your name were an acronym, what would it stand for and how would it reflect your strengths and personality?” /essay in English/
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, ШУДАРГА ЁС ҮРГЭЛЖИД БАДРАХ БОЛТУГАЙ