Ц.Цогзолмаа: Сурагчдыг 12-р сарын 25-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амраах шийдвэрийг гаргасан

2018-11-05

Эрүүл Мэндийн Яамнаас ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг хоёр сар болгох хүсэлт гаргасан байна.

Харин энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ETV-д өгсөн ярилцлагадаа "Хүүхдүүдийн II улирлын амралтыг 2 сар биш нэг сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ.  Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой.  Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан байгаа" гэжээ. 

ЕБС-ийн сурагчдын I улирлын амралт дуусаж, өнөөдөр хичээлдээ орсон. Харин дараагийн улирлын амралтын хуваарийн талаар Боловсролын сайд ийнхүү тайлбар өгсөн байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргах юм.