"Зүүн Хойд Азийн ирээдүйн манлайлагчид" фестивальд Монгол сурагчид тэргүүллээ

2018-11-02

"Зүүн Хойд Азийн ирээдүйн манлайлагчид" фестиваль өнгөрсөн сарын 29-31-нд хойд хөршийн Эрхүүгийн текникийн улсын их сургуульд зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээний үеэр Монгол, ОХУ, БНХАУ хөрш гурван орны сурагчид зарим хичээлээр мэдлэгээ сорьж өрсөлдсөнөөс математикийн ангилалд Олонлог сургуулийн сурагч Г.Батбуян, мэдээлэл зүйн ангилалд Д.Хүслэн, англи хэлний ангилалд А.Эрдэмбилэг нар тэргүүлсэн байна.