Төрийн болон хувийн ЕБС-иудыг "Halloween"-ний баяр тэмдэглэхийг хориглолоо

2018-10-25

БСШУСЯ-нд Ерөнхий боловсролын зарим сургууль "Halloween" буюу сүнсний баярыг тэмдэглэхээр бэлтгэж, сурагчдаас мөнгө татаж, тусгай өмсгөл шаардаж байгаа гомдлууд иржээ. Энэ баяр нь Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй. Иймд төрийн болон хувийн өмчийн сургуулиуд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг ЕБС-ийн удирдлагуудад хүргүүлжээ.

Сүнсний баяр Ирландчуудаас үүсэлтэй. Тэд аравдугаар сарын 31-ний үдэш дэлхийд бүх сүнс цугладаг хэмээн үздэг байж. 

 

 

Эх сурвалж: БСШУСЯ