Японы Засгийн газрын “ЗАЛУУ УДИРДАГЧ” тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

2018-10-25

Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд тодорхой болзол хангасан, ялангуяа англи хэлээр лекц тавих бүрэн чадвартай нэг хүн нэг жилийн магистрын курст суралцах боломжтой. 

Нэр дэвшигчийн материалыг 2018 оны 11-р сарын 23-ны дотор Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд хүлээн авч байна. 

ШАЛГАРУУЛАХ ҮЕ ШАТ:

  • Нэгдүгээр шатанд тэнцсэн нэр дэвшигчийг хүлээн авах сургуулиас багш нар хүрэлцэн ирж, мэргэжлийн болон хэлний шалгалт авна.
  • Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Япон улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны “Залуу удирдагч хөтөлбөр”-ийн комисс явуулна.
  • Эцсийн шалгаруулалтыг энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй дэлхийн бусад орны нийт нэр дэвшигчдийн дунд явуулах тул болзол хангасан нэр дэвшигч бүр тэнцэх боломжгүйг анхаарна уу.

Япон Улсын Засгийн газрын “Залуу удирдагч” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамнаас авах боломжтой.

Элчин сайдын яамны фэйсбүүк хаягыг ЭНД хавсаргав.