ЕБС-ийн сурагчдын дунд “Мэдлэгтэй дэвтрийн хөрөнгө оруулалт” төслийн уралдаан зарлагдлаа

2018-10-24

Мэдлэгтэй дэвтэр брэндийн зүгээс өөрийн үнэнч хэрэглэгч болсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдынхаа дунд "Мэдлэгтэй дэвтрийн хөрөнгө оруулалт" нэртэй төслийн уралдааныг зарлажээ.

Уралдаанд  ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах бөгөөд анги хамт олноороо нэгдэн шинэ, шинэлэг санаачлага гаргаж оролцох юм байна. Нэг сургуулиас нэг баг оролцох боломжтой бөгөөд хэрэв нэгээс дээш төслийн санаа гаргасан бол сургууль дотооддоо хэлэлцэн зөвхөн нэг төслөө сонгон уралдаанд ирүүлэх аж. 

Шилдэгийн шилдэг төслийн санааг Монгол TV- Өнөө өглөө нэвтрүүлгийн зочны цагаар оруулж олон нийтэд танилцуулж олон нийтийн саналыг авна. Мөн шалгарсан гурван сургууль дээр төслийн санааг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах юм байна. 

Та бүхэн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж татаж авна уу.  Мөн 99060750 дугаараас лавлана уу.