ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

2018-10-04

Жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногийг багш нарын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь баярын өдөр тохиож байна. 
Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос Монголын багш нарын зарим тоон мэдээллийг инфографикаар гаргажээ. 

Манай улсад нийт 45.9 мянган багш, сурган хүмүүжүүлэгч байгаа бөгөөд тэдний 80 хувь нь эмэгтэй үлдсэн 20 хувь нь эрэгтэй багш байна. Нийт багшийн 38.9 мянга нь улсын сургуульд, 7.0 мянга нь хувийн сургуульд багшилдаг.