“ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР” зарлагдлаа

2018-09-24

ЕБС-ийн 10, 11-р ангийн өөртөө болон нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй сурагчдад зориулсан “ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР” зарлагдлаа. 

Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг эзэмшүүлж  нийгэмдээ хариуцлагатай, чадварлаг иргэн болон төлөвшихэд нь туслахад чиглэгдсэн хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь Америк дахь Зориг сангийн ерөнхийлөгч Волтор Женкинсийн санаачлагаар 2005 оноос хэрэгжиж эхэлсэн байгаа билээ. 
Тавигдах шаардлага:
• Улаанбаатар хотын ахлах ангийн 10, 11-р ангийн сурагч байх
• Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
• Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
• 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх

Шаардлага хангасан сурагчид 2018 оны 10-р сарын 14-ний 23:59 цагаас өмнө https://form.jotform.me/zorigfoundation/SEP2018 хаягаар орж цахим өргөдлийн маягт бөглөнө үү.
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.zorigsan.mn/mn/list?menuid=102 хуудсаар авна уу.