Болорсофт компани ЕБС-ийн багш нарт алдаа шалгах программ ашиглах бүтэн жилийн эрх бэлэглэнэ

2018-09-05

Цахим хэл шинжлэлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг "Болорсофт" ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус компаниас Боловсролыг дэмжих аяныг зохион байгуулахаар болжээ. Тус аяны хүрээнд ЕБС-ийн багш нарт крилл бичгийн алдаа шалгах "Болор дуран "программ ашиглах бүтэн жилийн эрх бэлэглэх юм байна. 

Ингээд аянд хэрхэн оролцох зааврыг доор хүргэе.