Өсвөр насны охидод зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2018-09-05

Монголын Дөрвөн Навч ХЗХ ТББ, Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр "ӨСВӨР НАСНЫ ОХИДОД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ" хөтөлбөрийг зарлажээ. Тус тэтгэлэгт өөрийгөө эерэгээр өөрчилж хувь хүний чадваруудаа хөгжүүлэн, эрүүл зөв амьдралын хэвшлийг өөртөө бий болгох хүсэлтэй Улаанбаатар хотын захын хороололд амьдардаг, зорилтот бүлгийн ЕБС-ийн 16-18 насны ахлах ангийн охидод оролцох боломжтой бөгөөд 4 сарын турш тасралтгүй хөтөлбөрт идэвхитэй хамрагдах шаарлдагатай юм. 

Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: 2018 оны 9 сарын 24-өөс 2018 оны 12 сарын 30 хүртэл 4 сарын турш сонгогдсон 30 оролцогчид 7 хоногт 2-3 удаа тогтмол идэвхитэй хөтөлбөрт хамрагдана. 

Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шалгуур:

  • ЕБС- ийн 9-12-р ангийн сурагч, 16-18 настай 
  • Өөрийгөө хөгжүүлж эерэг нөлөөллийг бий болгох, чин хүсэл эрмэлзэлтэй
  • Хөтөлбөрт 4 сарын турш тасралтгүй идэвхитэй оролцох боломжтой байх

Хөтөлбөрт оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Өргөдлийн маягтыг WWW.FB.com/Mongolia4H хаягаар орж татаж аван бөглөх эсвэл Монголын Дөрвөн навч байгууллагын байран дээр биечлэн ирж бөглөх 
  2. Төрсний гэрчилгээний хуулбар 
  3. Цээж зураг 1% /сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3x4 хэмжээтэй/
  4. Оршин суугаа хорооны тодорхойлолт 
  5. Өрхийн орлого нотлох баримтууд 

Шалгаруулалтын үе шат: 
1-р шат: Өргөдлийн маягт болон бүрдүүлэх шаардлагатай материалуудыг хүлээж авах
Хөтөлбөрт оролцох хүсэлтэй сурагчид өргөдлийн маягт болон шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж биечлэн хүлээлгэн өгнө. Сурагчдыг хугацаандаа ирүүлсэн өргөдөл, бүрдүүлсэн бичиг баримтууд дээр үндэслэн сонгох бөгөөд зөвхөн дараагийн шатанд тэнцсэн сурагчидтай утсаар холбогдоно

Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2018 оны 9-р сарын 10-ны 17:00 цагаас өмнө Монголын Дөрвөн Навч (Mongolia 4-H) байгууллагын байран дээр хүлээж авна /Бямба, ням гарагт ажиллахгүй/

Материал хүлээн авах хаяг: 
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Өргөө 2 кино театрын урд байрлах Интер номын дэлгүүрийн 3 давхар 301 тоот Монголын Дөрвөн Навч ХЗБ байр

2-р шат: Ярилцлага
Зөвхөн өргөдөл нь шалгарсан оролцогчид руу утсаар холбогдож ярилцлаганд урина. Ярилцлагыг “Интер” номын дэлгүүрийн 3 давхарт 301 тоот Монголын Дөрвөн Навч (Mongolia 4-H) байгууллагын байранд авна.

3-р шат: Эцсийн дүнг мэдээлэх
Бүх шалгаруулалтад тэнцэж хөтөлбөрт албан ёсоор оролцох болсон сурагчидтай утсаар холбогдож мэдээлэл хүргэн эцэг эх, сурагчидтай хамтарсан гэрээг байгуулна. Жич: Хэрэв сурагчийн бүрдүүлсэн бичиг баримтаас аль нэг нь дутуу, хугацаа хоцорсон тохиолдолд шалгаруулалтаас автоматаар хасагдана..

4-р шат: 9-р сарын 24-нд Хөтөлбөрийн хичээл албан ёсоор эхэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9605 4288 дугаараас лавлана уу.