ГАДААД ХАРИЛЦАА, СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

2018-06-18

Ажлын байрны зорилт:

  • Байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, БСШУСЯ-ны бодлого, чиглэлтэй уялдуулан тодорхойлох, төлөвлөж хэрэгжүүлэх
  • Гадаадын ижил төстэй байгууллагуудын судалгаа хийж, шаардлагатай бол холбоо тогтоох
  • Аман болон бичгэн орчуулга хийх
  • Захиалгат болон дотоодын хүний нөөцийг чадавхжуулах сургалт, үйл ажиллагааны төлөвлөлт, зохицуулалтыг хангах
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй боловсролын бодлого, хөтөлбөрийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх
  • Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах, өөрийгөө хөгжүүлэх

Албан тушаалын зэрэглэл: ТҮ-7

  • Сонгон шалгаруулалт дараах  үе шаттай зохион байгуулагдана.
  • Бичиг баримтын шалгалт
  • Баримт бичиг боловсруулах чадварын шалгалт
  • Гадаад хэл, компьютерийн шалгалт
  • Ярилцлага

Жич: Зөвхөн тухайн шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогч дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй. Тэнцээгүй оролцогч хасагдах журмаар шалгаруулалт явагдана.

 Бүрдүүлэх материалууд:

  • Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг болон тушаалын хэсэг/
  • Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Мэргэжил дээшлүүлэх  сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  • Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар
  • Ажилд орох өргөдөл хүлээж авах огноо: 2018.06.15 - 2018.06.26-ны 17.30 цаг хүртэл хүлээж авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Хариуг утсаар мэдэгдэнэ.

Ажилд орох өргөдөл хүлээж авах хаяг:

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордны 6-р давхарт 601 тоотод хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Г.Бөртэцэцэнд хүлээлгэн өгнө.

Харилцах утас: 70140067,

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагууд

  • Олон улсын харилцаа болон гадаад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй байх
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /магистр, доктор зэрэгтэй бол давуу тал болно/
  • Англи хэлнээс гадна Солонгос, Япон, Хятад хэлний аль нэгний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай
  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Мэдээллийн технологийг ашиглах ур чадвартай байх
  • Багаар болон бие даан ажиллах, судалгаа хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой байх
  • Тууштай, санаачлагатай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч, өөрийгөө хөгжүүлэх санаачлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Ажлын байранд тавигдах тусгай шаардлагууд

  • Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг сахих
  • Өндөр хэмжээний уулзалт, арга хэмжээ, сургалт зохион байгуулж байсан туршлагатай, Англи, Солонгос эсвэл Япон, Хятад хэлний түвшин тогтоох олон улсын шалгалтын өндөр оноотой бол давуу тал болно.