Сакура бүрэн дунд сургуулийн сурагчдын эхний ээлж Японыг зорьжээ

2018-06-15

Математик, япон, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Сакура бүрэн дунд сургууль дунд, ахлах ангийн сурагчдынхаа нас сэтгэхүйд тохирсон сургалт-аялал, дадлагыг зохион байгуулдаг уламжлалтай аж. Энэхүү уламжлалын дагуу эхний ээлжийн сурагчид нь  Япон улсыг зорьжээ. 

Сурагчид сургалтад хамрагдах хугацаандаа Япон хэлний мэдлэгээ чадвар болгох хөтөлбөрт хамрагдаж, сургуульдаа сурч, сургуулиас зохион байгуулсан нийгэм, хүмүүжлийн ажилдаа идэвхитэй оролцохын зэрэгцээ Япон улсын түүх, соёлын дурсгалт газруудаар аялах аж.