ЭЕШ өгөх байруудыг эндээс харна уу

2018-06-04

Элсэлтийн ерөнхий шалгалт 2018 оны зургаадугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.

  • Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна./
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

Та бүхэнд ЭЕШ зохион байгуулах байруудын байршлыг хөдөө орон нутаг болон дүүргээр танилцуулж байна.