Монголын хамгийн өндөр төлбөртэй 12 сургууль

2018-04-11

Сүүлийн жилүүдэд төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын хүрэлцээ дутмаг, нэг ангид 50-60 сурагч хичээллэхээс гадна зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг зэргээс шалтгаалан эцэг, эхчүүд хүүхдээ хувийн сургуульд суралцуулах хүсэлтэй болсон нь нууц биш. Тэр ч утгаараа жил ирэх бүр хувийн хэвшлийн сургуулиудын тоо нэмэгдэж буй.

Нийслэлийн боловсролын газраас гаргасан мэдээллээр 2017-2018 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд Ерөнхий боловсролын төрийн бус өмчийн /хувийн/ 107 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Тэдгээрт нийт 27465 суралцагч суралцаж, 3320 багш, ажилчид ажиллаж байна. Бидний авсан мэдээллээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа дээрх 107 сургуулийн нэг жилийн төлбөр нь харилцан адилгүй буюу 1 саяас 47 сая төгрөгийн төлбөртэй байгаа юм. Тиймээс манай Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээ Network.mn сайт эцэг, эхчүүдэд мэдээлэл өгөх зорилгоор хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиудын жилийн төлбөр, сургалтын орчин болон онцлог, давуу талуудыг нэгтэн цувралаар хүргэж байна.

Энэ удаад бид нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ХАМГИЙН ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ 12 сургуулийг ТАНИЛЦУУЛЬЯ. 

ЦААШ УНШИХ...